Printec

Монгол Улс Швейцартай хамтран ажиллах хэлэлцээр хийлээ

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурьконвенцынПарисын хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар,Швейцарулсын Холбооны зөвлөл хоорондын хэлэлцээр байгуулагдав. Бразил улсынБелемхотод болж буй уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд дээрх хэлэлцээрийг байгуулжээ. БОУАӨЯ-нымэдээлснээр, тус хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар,ШвейцарынХолбооны зөвлөлөөс Байгаль орчин, зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны сайдАльбертРостинар гарын үсэг зурж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Монгол Улс болонШвейцарулсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдууланШвейцарынерөнхийлөгч В.Амхерд2024 оны наймдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр талууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Үүний дагуу талууд хамтын ажиллагааны баримт бичгийн төслийг боловсруулан солилцож, яриа хэлэлцээг идэвхтэй явуулсан.

Select the fields to be shown. Others will be hidden. Drag and drop to rearrange the order.
  • Image
  • SKU
  • Rating
  • Price
  • Stock
  • Availability
  • Add to cart
  • Description
  • Content
  • Weight
  • Dimensions
  • Additional information
Click outside to hide the comparison bar
Compare
Shopping cart close